Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

               Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж нэр бүхий иргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахаар төлбөр төлөгчийн “… банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох …” арга хэмжээ авч болохоор заасан нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг баталгаатай хэрэгжүүлэх тухай Үндсэн хуулийн заалтыг; мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. …” гэсэн нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх тухай Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн байна.

            Энэхүү маргааныг хэлэлцэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн ордонд нээлттэй болно.