Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэлээ.

Уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалттай нийцээгүй байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн тус захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болголоо.

Мөн Монгол Улсын Улсын Их Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 25 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.