Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2019.10.30-ны өдөр болно

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хийхээр товлогдсон билээ.

Тус хуралдаанд Улсын Их Хурлыг төлөөлөн оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан гадаадад томилолттой байх тухайгаа мэдэгдэж, тус хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Цэцэд ирүүлсэн байна.

Тиймээс Цэцийн хуралдаанд маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах, тэднийг хуралдаанд биечлэн оролцуулах, маргааныг бүрэн гүйцэт, бодитой хянан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Их суудлын хуралдааныг хойшлуулж 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийхээр товлов.

2019 оны 10 дугаар сарын 22