Монгол Улсын гавьяат хуульч Ч.Дашнямыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Монгол Улсын гавьяат хуульч цол хүртсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ч.Дашнямыг өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

            Тэрбээр, 2001-2007 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр, 2010-2013 онд  Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан билээ.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр