“Түүхээрээ бахархах, түүнийг улам баяжуулах нь манай үе үеийнхний нандин үүрэг, эрхэм зорилго байх ёстой.” гэлээ

       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, ноён В.Д.Зорькинд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэсэн захидал илгээлээ.

       Тэрбээр захидалдаа ,“Манай хоёр улс, ард түмний харилцаа нь өнө эртний  соёл, уламжлалтай, цаг хугацаагаар шалгарсан баялаг сайхан түүхтэй билээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүхээрээ бахархах, түүнийг улам баяжуулах нь манай үе үеийнхний нандин үүрэг, эрхэм зорилго байх ёстой.” гэж тэмдэглээд “Монгол Улс, ОХУ иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж буй бөгөөд энэ хүрээнд  Үндсэн хуулийн шүүх хоорондын  уламжлалт найрсаг харилцааг хоёр талын ашиг сонирхолд нийцүүлэн улам  гүнзгийрүүлэхийн төлөө байна” гэдгээ илэрхийллээ.