Монгол Улсын Засгийн газар-Нэгдсэн Үндэсний Байгууллагын хамтарсан уулзалт болов

Accordion Tab

        Монгол Улсад Нэгдсэн Үндэсний байгууллагаас 2022-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн нэгдсэн зураглалыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн зарим байгууллагад танилцуулах уулзалт 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр боллоо. НҮБ-ын Удирдлагын багаас баримт бичгийн төслийг боловсруулсан бөгөөд энэ оны 4 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар танилцуулахаар төлөвлөсөн байна.

Уулзалтад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын зарим ажилтан цахим хэлбэрээр оролцлоо. 

Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын ахлагч, Стратеги төлөвлөлт хариуцсан ажилтан Ж.Должинсүрэн, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар үг хэлж, талууд санал солилцлоо. 

Уг уулзалт нь Монгол Улсад хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн төслийн ажиллагааг өгөөж, хүртээмжтэй болгоход чухал хувь нэмэр болох юм.