Төрийн албан хаагчийн тангараг өргөв

           Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр захирамж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газрын зарим албан хаагч өнөөдөр /2022-3-5/ төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.