Цахим хөгжлийг дэмжих багц хуулийн талаар мэдээлэл хийв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас нийт албан хаагчдад зориулж 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цахим хөгжлийг дэмжих багц хуулийн талаар өнөөдөр /2022-5-30/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх зорилго бүхий  Цахим гарын үсгийн  тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн агуулга, зорилт, үйлчлэх хүрээ, хэрэгжүүлэхэд баримтлах зарчмын талаар дэлгэрэнгүй  танилцуулав.

Мэдээллийн дараа Улсын бүртгэлийн ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнуудад тоон гарын үсэг олгох ажлыг зохион байгууллаа.

Цахим гарын үсгийн тухай хуульд, Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгох, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулахаар тусгасан байна.