Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Зүхтү Арслантай уулзжээ

Турк Улсын Үндсэн хуулийн шүүх нь сонгуулийн үйл ажиллагаанд хяналт хийдэг тул хоёр орон харилцан туршлага судалж, санал солилцсон байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, төлөөлөгчдийн тэргүүн Зүхтү Арсланг манай оронд айлчлал хийж, олон улсын Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын чуулга уулзалтад оролцох дашрамд ажил хэргийн уулзалт хийж байгаа явдалд талархал илэрхийлсэн аж.

Энэхүү уулзалтын үеэр Төрийн аудитын байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоох, улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах, сонгуулийн хандивын тайланг хянан баталгаажуулдаг талаар Үндэсний аудитын газрын Аудитын дөрөвдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням танилцуулга хийжээ.

/эх сурвалж.Livetv.mn/