“Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн үүрэг: харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ванчигийн Удвал “Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн үүрэг: харьцуулсан судалгаа" сэдвээр Хууль зүйн докторын зэрэг амжилттай хамгаалсан байна.

Монгол Улсын Дотоод хэргийн Их сургуулийг түшиглэсэн эрдмийн зэрэг хамгаалуулах Зөвлөл нь өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр түүний докторын зэргийн ажлыг шүүн хэлэлцэж санал өгсөн байна. Хамгаалуулах зөвлөлийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд доктор, профессор Ж.Эрдэнэбулган, О.Мөнхсайхан, албан ёсны шүүмжлэгчээр Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар, доктор, профессор Ч.Нямсүрэн нар оролцжээ.

Докторын ажлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, академич Ж.Амарсанаа удирдсан байна.

Ванчигийн Удвал нь 1998-2005 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан билээ.