Үндсэн хуулийн цэцийн гадна орчинд мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бий болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын албан хаагчид Цэцийн ордны гаднах нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж, орчны ногоон байгууламжийг сэргээн арчлах ажлыг хийлээ.

Жил бүрийн энэхүү мод тарих Үндэсний өдөрлөгт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын албан хаагчид идэвхтэй оролцож, ногоон байгууламж бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ 2015 оноос мод тарих, арчлах, хамгаалах талаар хамтран ажиллаж байна.