Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас магадлал гаргалаа

       Иргэн С.Дорждуламын мэдээлэл, гомдлын дагуу үүсгэсэн Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 82 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2022-11-30/ дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ.

       Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар дээр маргааныг хянан хэлэлцээд тухайн асуудал нь хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлэх, цаашид боловсронгуй болгохтой холбоотой байна гэж үзсэн бөгөөд энэ хүрээнд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргах үндэслэлгүй гэж шийдвэрлэн Магадлал гаргасан байна.