Үндсэн хуулийн цэц, цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын ажлын дэд хэсэг Карлсруе хотод ажиллав

Монгол Улсын Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан билээ.


Айлчлалын гол зорилго нь Холбооны үндсэн хуулийн шүүхийн тухай хуулийн практик хэрэглээний талаар туршлага судлах явдал байлаа.

УИХ-ын гишүүдээс бүрдэх уг ажлын хэсэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх судлаач, цэцийн гишүүд, УИХ, ХЗДХЯ-ны төлөөллөөс бүрдэх ажлын дэд хэсгийн гишүүд 12 сарын 3 – 7-ны өдрүүдэд Ханнс-Зайделийн сангийн урилгаар ХБНГУ-ын Карлсруе дахь Холбооны үндсэн хуулийн шүүхээр зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Төлөөлөгчид тус шүүхийн Хууль зүйн захиргааны хэлтсийн дарга н. Фолькер Батцке, Холбооны үндсэн хуулийн шүүхийн шүүгч хатагтай др. Зибюлле Кессал-Вульф-тай урьдчилан санал болгосон сэдвийн хүрээнд мэдээлэл солилцлоо.

Айлчлалын үеэр төлөөлөгчид Холбооны үндсэн хуулийн шүүгч асан др. Михаел Айхбергер, эрх зүйн мэдлэгийг нийтэд түгээн дэлгэрүүлэх чиг үүрэгтэйгээр Бундестаг-аас үүсгэн байгуулагдсан “Эрх зүйн хэлэлцүүлгийн сан”-гийн дэд захирал др. Штефан Бартелмес нартай уулзаж хамтран ажиллах боломжийн талаар санал, мэдээлэл солилцов.

Төлөөлөгчдийг сангийн Монгол дахь суурин төлөөлөгч н. Феликс Гленк дагалдан явлаа.


Хууль зүйн захиргааны хэлтсийн дарга н. Фолькер Батцке, эрдэм шинжилгээний ажилтан др. М.Парментир, Ерөнхий бүртгэлийн нэгжийн дарга A.Ингендай-Херман нар гомдол хүлээж авах, шийдвэрлэх ажиллагааны талаар сонирхолтой мэдээлэл өглөө.


Холбооны үндсэн хуулийн шүүхийн шүүгч асан др. Айхбергер ердийн шүүх, үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааны давхардлаас сэргийлэх арга гм. олон сэдвээр мэдээлэл өгөв.


Холбооны үндсэн хуулийн шүүхийн шүүгч асан др. Айхбергер ердийн шүүх, үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааны давхардлаас сэргийлэх арга гм. олон сэдвээр мэдээлэл өгөв.

Эх сурвалж: https://mongolia.hss.de/