Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс эмхэтгэл эрхлэн гаргав

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021-2023 онд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалж байгаа билээ.

        Тус нийгэмлэгийн зорилго нь хүний эрхийг хамгаалах; ардчиллыг баталгаажуулах; хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх; Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах   байгууллагуудын бие даасан байдлыг бататгах; гишүүд хоорондын хамтын ажиллагаа болон туршлага, мэдээлэл солилцоог хөгжүүлэхэд чиглэдэг.

          Энэ зорилгын хүрээнд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагын шүүгч, эрдэмтэн, судлаач нараас тус Нийгэмлэгийн албан ёсны хэл болох англи, орос хэлээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг “Implementation of Constitutional review Challenges and development trends” (Үндсэн хуулийн хяналтын хэрэгжилт: тулгамдсан асуудал ба хөгжлийн чиг хандлага) сэдэв дор нэгтгэн хэвлүүллээ.
        Энэ эмхэтгэл нь Үндсэн хуульт ёсны онолын болоод практик ойлголтыг хөгжүүлэх, олон улсын Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.