“Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдэг гардууллаа

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Хууль зүйн газрын дарга Н.Болортунгалаг нарт  Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан" цол, тэмдгийг өнөөдөр /2022-12-28/ тус тус гардууллаа.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан төрийн албанд үр бүтээл гарган ажиллаж байгаа дээрх нэр бүхий хүмүүсийг “Төрийн албаны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шагналаа.