Үндсэн хуулийн цэцийн тухай шинэ бүтээл олны хүртээл боллоо

        Монголын Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын захиалгаар “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын уран бүтээлчид “Монголын ард түмэн бидний төлөөх Үндсэн хуулийн цэц” баримтат кино  бүтээж өнөөдөр буюу Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр үзэгчиддээ толилууллаа.

        Киноны оршил хэсэг дэх “Үндсэн хуулийн хүч чадал түүнийг хамгаалах иргэн бүрийн тууштай хүсэлд оршдог. Иргэн бүр энэхүү үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг өөрийн үүрэг хэмээн үзэхийн цагт л Үндсэн хуулиар олгосон эрх хамгаалагдана.” гэсэн суут эрдэмтэн Альберт Эйнштейны үг нь энэхүү киноны гол утга санааг илэрхийлсэн байна.

        Уг кинонд, Монгол Улсад Үндсэн хуульт ёсны  хөгжлийн орчин үеийн нэн шинэ түүхийн өрнөлийг товчлон харуулсны сацуу   Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих чиг үүрэг бүхий Үндсэн хуулийн цэц байгуулагдсан түүх, өнгөрсөн 30 жилийн хугацаанд түүний үйл ажиллагаа, гаргасан шийдвэр нь Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, түүний үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд үзүүлсэн нөлөө, Үндсэн хуулийг сахин хамгаалахын үнэ цэн, ач холбогдол, олон улсын Үндсэн хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа зэргийг онцлон харуулжээ.

“Монголын ард түмэн бидний төлөөх Үндсэн хуулийн цэц” баримтат кино

/үргэлжлэл/