Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны дүн гарлаа

        Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал: тулгамдсан асуудал” сэдэвт судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан 14 дэх жилдээ ажилттай зохион байгуулагдаж шилдгүүддээ шагналаа гардууллаа. Энэ удаагийн шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд судлаач, оюутнууд нийт 40 бүтээл ирүүлсэн байна.

Уралдааны эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:

Тэргүүн байрт: “Улсын Дээд шүүхийн хууль тайлбарлах бүрэн эрхийг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалын үүднээс шинжлэх нь” сэдвээр Р.Оюундэлгэр;

Дэд байрт: “Үндсэн хуулийн “оршил”-ын хууль зүйн хүчин чадал, түүний Үндсэн хуулийн үндсэн бүтцэд эзлэх байр суурь” сэдвээр С.Цэрэндолгор, О.Төрболд нар;

Гутгаар байрт:  “Үндсэн хуулийн цэц субъектив эрхийг хамгаалах нь” сэдвээр О.Энххүслэн, Х.Гэрэлчимэг нар;

Тусгай байрт:  “Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн онолын чиг үүрэг” сэдвээр А.Бодьбилэг;

Тусгай байрт:  “Монгол Улсын Үндсэн хуулийн эдийн засгийн суурь үзэл баримтлал нь хүнд үеийг даван гарах гарц болох нь” сэдвээр Х.Буянбат;

Оюутны салбарт:

Тэргүүн байрт:  “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгыг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн хянах асуудал: харьцуулсан судалгаа” сэдвээр Б.Ариунзаяа;

Дэд байрт: “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад тавигдах агуулгын хязгаарлалт – Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээ” сэдвээр Т.Эмүжин;

Гутгаар байрт:  “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн шүүх хянах нь: Хяналтыг хүрээг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх боломж, чиг хандлага” сэдвээр Т.Билгүүн, Т.Биндэръяа нар;

Тусгай байрт: “Төрийн өрийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлал” сэдвээр Б.Билгүүн;

Тусгай байрт: “Үндсэн хуулийн цэц шүүхийн шийдвэрийг хянах шалгуур ба түүний хүрээ” сэдвээр Б.Сонор, Б.Билгүүн нар тус тус шалгарлаа.

         Уралдааныг Чимид сан, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын дээд шүүх-Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Удирдлагын академи, ШУА-ийн философийн хүрээлэн, МУИС-Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Олон Улсын Арбитр, Ханнс-Зайделийн сан, “Эрх зүйт ёс” сан  зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Эх сурвалж: www.nli.gov.mn