Маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэв

Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын холбогдох заалт Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас Үндсэн хуулийн цэцийн өмнөх тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 22 дугаар тогтоолын 2 дахь заалтыг батлах үеийн эрх зүйн орчин нь 2012 онд 153 дугаар тогтоол батлах үеийн эрх зүйн орчноос өөр байсан хэмээн үзжээ.

Иймд Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын в/ дэд заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг шууд буюу агуулгын хувьд дахин сэргээгээгүй хэмээн шийдвэрлэсэн байна.