• Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов

    “Зүүн хойд Ази дахь Үндсэн хуулийн шүүх: Солонгос ба Монгол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр МУИС-ийн Төв байрны дугуй танхимд зохион байгуулагдлаа.

    Уг эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн, ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн болон БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэн тус тус хамтран зохион байгуулав.

  • Харилцан мэдээлэл солилцлоо

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор Д.Гангабаатар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор И Хон Хван, мөн хүрээлэнгийн судлаач, хууль зүйн доктор Хан Дун Хүн, Ажү Их сургуулийн профессор, хууль зүйн доктор Чон Гён Гин нарыг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.

  • УИХ Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв

    Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

    Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган танилцууллаа.

    Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэсэн.

  • УИХ-ын холбогдох Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв

    Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.22/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр дүгнэлтийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар үг хэлсний дараа Онцгой албан татварын тухай хуулийн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

  • Харилцан мэдээлэл солилцож, арга туршлагаасаа хуваалцлаа

    Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн санаачилгаар Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн гишүүн орнуудын төлөөлөгчид оролцсон цахим уулзалт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр боллоо.

    Уулзалтын үеэр тэд Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааг мэдээлэх, шийдвэрийг нь тайлбарлан таниулах зэргээр иргэдэд нээлттэй, ил тод болгоход хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй талаар харилцан мэдээлэл солилцож, арга туршлагаасаа хуваалцлаа.

  • “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүхэд хандах эрх” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлжээ

    БНСУ-д төвтэй Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газраас “Шүүхэд хандах эрх: Үндсэн хуулийн хандлага” сэдэвт олон улсын 4 дүгээр симпозиумыг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдөр Сөүл хотноо зохион байгуулжээ.

  • Цэцийн Тамгын газрынхан дадлага сургуулилт хийлээ

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт зохион байгууллаа.

  • Ази тивийн Үндсэн хуулийн шүүхүүдийн хурлыг зохион байгуулав

    Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурал 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

    Хурлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат нээж үг хэллээ.
    Хурлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, Азийн нийгэмлэгийг Хүлээн авагч нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баянбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Азийн нийгэмлэгийг даргалах хугацаанд буюу 2021-2023 онд хийсэн үйл ажиллагааны тайланг танилцуулахдаа, “Харилцан итгэлцэл. Хамтын хүчин чармайлт. Хамтын үр дүн.” гэсэн уриан дор үйл ажиллагаа нь хэвийн, тогтмол, тасралтгүй үргэлжилж ирсэн”-ийг тэмдэглэв.

  • Төсөл нь Үндсэн хуулийн мэдлэг, хүний үндсэн эрхийн боловсрол олгох зорилготой ажээ

    “Үндсэн хууль манай сургуульд: НҮБ-ын Хүний эрхийн хороодын ерөнхий тайлбар, сургалтын хөтөлбөр” номын нээлт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр МУИС-ийн Төв номын санд болсон байна.
    “Үндсэн хууль манай сургуульд” төслийг МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон иргэдэд Үндсэн хуулийн мэдлэг, хүний үндсэн эрхийн боловсрол олгох зорилготой ажээ.