Month: December 2022
-
-
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой тохиож байна
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн
зарлаж, VIII Богдыг шашин, төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газартай, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний онцгой, бахархвал зохих түүхэн үйл явдал билээ. -
-
Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс эмхэтгэл эрхлэн гаргав
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021-2023 онд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг даргалж байгаа билээ…
-
Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж Цэц дүгнэв
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэв.
-
Үндсэн хуулийн цэц, цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын ажлын дэд хэсэг Карлсруе хотод ажиллав
Монгол Улсын Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан билээ.
УИХ-ын гишүүдээс бүрдэх уг ажлын хэсэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх судлаач, цэцийн гишүүд, УИХ, ХЗДХЯ-ны төлөөллөөс бүрдэх ажлын дэд хэсгийн гишүүд 12 сарын 3 – 7-ны өдрүүдэд Ханнс-Зайделийн сангийн урилгаар ХБНГУ-ын Карлсруе дахь Холбооны үндсэн хуулийн шүүхээр зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. -
Өмгөөллийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гаргасан мэдээллийн дагуу Улсын Их Хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.
-
“Монгол Улсын Үндсэн хууль: уламжлал ба шинэчлэл” тусгай үзэсгэлэн монголын үндэсний музейд нээгдлээ
Монгол Улсын Үндсэн хуулийн уламжлал, шинэчлэлийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлан таниулах, улс төрийн үнэ цэнэ, сургамж, цаашид хэрхэн улам бүр боловсронгуй болгож шинэтгэх талаар ард иргэдэд ойлгуулан мэдүүлж түгээхэд энэхүү үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа юм.
-
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас магадлал гаргалаа
Иргэн С.Дорждуламын мэдээлэл, гомдлын дагуу үүсгэсэн Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 82 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2022-11-30/ дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ.