Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хандонгийн олон улсын хуулийн сургуулийн багш, оюутнууд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд дээрх сургуулийн төлөөлөлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар  мэдээлэл өгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн  түүхийг харуулсан баримтат киноны хэсгээс үзүүлж сонирхуулав.

БНСУ-ын Хандонгийн олон улсын хуулийн сургуулийн оюутнууд АНУ, Европ, Азийн зарим улс түүний дотор Монгол Улсын их, дээд сургуульд хууль эрх зүй болон хөгжлийн  хөтөлбөрийн хүрээнд дадлага хийж, суралцдаг ажээ.