Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга АНУ-ын Дээд шүүхэд айлчиллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсын Дээд шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, АНУ-ын Ерөнхий шүүгч Жон Г. Робертс нарын албан ёсны уулзалт болж, энэ үеэр талууд шүүх эрх мэдэл, шүүхийн хараат бус байдал болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж санал солилцов.

Монгол Улс, АНУ-ын Үндсэн хуулийн хяналтын дээд байгууллагууд хоорондын харилцааг хөгжүүлэх суурь тавигдсан түүхэн ач холбогдол бүхий айлчлал боллоо.