• “Монгол Улсын Үндсэн хууль: уламжлал ба шинэчлэл” тусгай үзэсгэлэн монголын үндэсний музейд нээгдлээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн уламжлал, шинэчлэлийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлан таниулах, улс төрийн үнэ цэнэ, сургамж, цаашид хэрхэн улам бүр боловсронгуй болгож шинэтгэх талаар ард иргэдэд ойлгуулан мэдүүлж түгээхэд энэхүү үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа юм.

  • Хууль зүйн байнгын хорооны дарга БНИУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Манахан М.П.Ситомпултай уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, доктор Манахам М.П.Ситомпулыг хүлээн авч уулзлаа.
    Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар ноён Манахам М.П.Ситомпулыг хүлээн авч уулзах үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа энэ цаг үед уулзаж, санал, туршлага солилцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

  • Индонезийн Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчид манай оронд айлчиллаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийг төлөөлж манай оронд айлчилж буй тус улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, доктор Манахан М.П.Ситомпул тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2022-11-28/ хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эртний түүхтэй бөгөөд энэ уламжлалыг үргэлжлүүлэх нь Үндсэн хуулийн шүүхүүдийн хамтын ажиллагааны гол чиглэл байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

  • 11 дүгээр сарын 26-ны өдөр бол Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр

    Тэртээх 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ардын Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. Ийнхүү Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа батлаад хэдийн 98 жилийг ардаа үлдээжээ. Энэхүү үйл явдал нь манай улсыг Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болгосон байна. Түүхийг нэхэн дурсвал анхны Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын Засгийн газар, Монгол Ардын Намаас 1922 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргаж,  тус ажлын хэсгийн даргаар Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржавыг томилжээ.

  • Монгол түүхээрээ, энэ түүхийг бүтээсэн ард түмнээрээ бахархах өдөр

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр зарлигаар эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн саналыг үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр тэмдэглэж байхаар болсон билээ.

  • Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяад “Хүндэт доктор” цол гардуулав

    Хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Монгол Улсын Гавьяат хуульч, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Цэрэнбалтавын.Сарантуяад өнөөдөр /2022.11.17/ Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас “Хүндэт доктор” цол гардууллаа. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэн Ц.Сарантуяа нь “Үндсэн хуулийн процессын эрх зүй” , “Үндсэн хуулийн эрх зүйгээр бодлого бодох аргачлал”, “Үндсэн хуулийн процессын эрх зүй: Суурь ойлголт, тулгамдсан асуудал” зэрэг Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр олон бүтээл туурвисан нэрт хуульч эрдэмтэн билээ.

  • 31 жилийн өмнө энэ өдөр Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн билээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлийн нэгэн тэмдэглэлт үйл явдал өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тохиож байна.Энэ өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн түүхтэй.

    Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхийн өмнөх түүхийн хуудсыг эргэн сөхөхөд, БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт, шинэчлэл хийх тухай санаа анх 1988 оны дунд үеэс эхлэн тавигдаж, 1989 оны эхээр “БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуулийг шинэчлэн найруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх комиссыг” байгуулжээ.

  • “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Их Сургууль хамтран “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Улсын Их Хурлын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, хуульчид, эрдэмтэн судлаачид оролцсон энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ажилласан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар нээж үг хэлэв.