“Хүндэт тэмдэг”-ээр шагнав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат  Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулууныг  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ээр өнөөдөр /2023-11-16/ шагналаа. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ёсыг хамгаалан бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, шүүхийн шинэтгэлийг хөгжүүлэх үйлсэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж ийнхүү шагнажээ.