Монгол Улсын Гавьяат хуульч Н.Чинбатад хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан Намжилын Чинбатыг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрийн дээд шагнал- Сүхбаатарын одонгоор шагнасан байна.

Түүнийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж ийнхүү  шагнажээ.

Н.Чинбатыг төрийн дээд шагнал хүртсэнтэй нь холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын хамт олон өнөөдөр  хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Н.Чинбат 1998-2004 он, 2017-2023 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томилогдон ажиллаж байв.

Мөн тэрээр,  2019-2023 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2021-2023 онд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан билээ.