• Олон улсын төслийн багийнхныг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат “Харьцуулсан эрх зүй” олон улсын төслийн Анхдугаар зөвлөгөөнд оролцсон Итали Улсын Миланы их сургууль, Франц Улсын Каен Нормандийн их сургуулийн төлөөлөгчдийг 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
    Энэ үеэр тэрбээр, төслийн ач холбогдлыг өндөр үнэлэхийн сацуу төслийг хэрэгжүүлснээр Үндсэн хууль дээдлэх ёс, шүүх эрх мэдэл, хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

  • “Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй: Ардчилалд тулгарч буй сорилт” симпозиум боллоо

    Европын холбооны санхүүжилтээр “ERASMUS Plus” олон улсын төслийн хүрээнд Итали улсын Миланы Их сургууль, Франц улсын Каен Нормандийн их сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Шихихутуг Их Сургууль “Харьцуулсан эрх зүй” төслийг 2023 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхлээд байна.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 8 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Индонез Улсын Үндсэн хуулийн шүүхээс зохион байгуулсан Үндсэн хуулийн шүүхийн дарга нарын олон улсын чуулга уулзалтад оролцов. Цэцийн дарга Н.Чинбат “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ардчилсан ёсны зарчмын баталгаа болох нь” сэдвээр илтгэл тавив.

  • Хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн Хороо 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр онол, практикийн хурал хамтран зохион байгуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Үндсэн хууль, хууль зүйн хорооны дарга, хатагтай Шин Чуньин нар хурлыг нээж хэлсэн үгэндээ, хоёр байгууллага хоорондын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэхийн сацуу хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэрхийллээ.

  • Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов

    “Зүүн хойд Ази дахь Үндсэн хуулийн шүүх: Солонгос ба Монгол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр МУИС-ийн Төв байрны дугуй танхимд зохион байгуулагдлаа.

    Уг эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн, ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн болон БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэн тус тус хамтран зохион байгуулав.

  • Харилцан мэдээлэл солилцлоо

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор Д.Гангабаатар БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор И Хон Хван, мөн хүрээлэнгийн судлаач, хууль зүйн доктор Хан Дун Хүн, Ажү Их сургуулийн профессор, хууль зүйн доктор Чон Гён Гин нарыг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.

  • УИХ Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв

    Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

    Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган танилцууллаа.

    Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэсэн.

  • УИХ-ын холбогдох Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв

    Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.22/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр дүгнэлтийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар үг хэлсний дараа Онцгой албан татварын тухай хуулийн Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

  • Харилцан мэдээлэл солилцож, арга туршлагаасаа хуваалцлаа

    Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн шүүхийн санаачилгаар Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн гишүүн орнуудын төлөөлөгчид оролцсон цахим уулзалт 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр боллоо.

    Уулзалтын үеэр тэд Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааг мэдээлэх, шийдвэрийг нь тайлбарлан таниулах зэргээр иргэдэд нээлттэй, ил тод болгоход хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж буй талаар харилцан мэдээлэл солилцож, арга туршлагаасаа хуваалцлаа.