“Амины эрх болон бусад үндсэн эрхийн маргаан” сэдвээр сургалт хийлээ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, судлаач Д.Ганхүрэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнуудад зориулж  “Амины эрх болон бусад үндсэн эрхийн маргаан” сэдвээр өнөөдөр /2024-5-9/ сургалт хийлээ.

Амин хувийн  эрхийн хэрэглээ өргөжиж, чухал ач холбогдолтой болж буйг судлаач Д.Ганхүрэл танилцуулгадаа тэмдэглээд амины эрх эсхүл амин хувийн эрх гэж юу вэ, нэршлийн ойлголт,  ялгаа нь юунд оршиж байна вэ, нас барсан хүний үндсэн эрх хэзээ дуусгавар болох, эрхийг нь хамгаалах, өв залгамжлах, хувийн мэдээлэл нь халдашгүй байх ямар эрхтэй байдаг, дижитал хөрөнгийн өв залгамжлалтай холбогдох үндсэн эрх зэрэг амин хувийн эрхийн хэрэгжилт, бусад орны туршлага, тулгамдсан асуудлууд, түүнтэй холбоотой үүсэж буй маргаан, учирч буй зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сургалтад оролцогсдын сонирхсон асуултад хариулт өглөө.