Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд бүх нийтийн нэгдсэн арга хэмжээнд идэвхтэй оролцлоо

Жил бүр зохион байгуулагддаг “Хаврын их цэвэрлэгээ” арга хэмжээний хүрээнд Бүх нийтийн нэгдсэн их цэвэрлэгээг 2024 оны 4 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Энэ арга хэмжээнд нийслэлийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоо, иргэд өргөнөөр оролцдог уламжлалтай билээ.

Үүний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд байгууллагынхаа гадна орчны зам талбайн хог хаягдал, ногоон байгууламжийн шар өвс, хатсан шарилж ургамлыг цэвэрлэх,  хайс хашлага угааж өнгө үзэмжийг сэргээх зэргээр  цэвэр, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх талаар идэвхтэй ажиллаа.