Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Ханнс Зайделийн сангийн Тэргүүн захирал Петер Виттерауфыг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Ханнс Зайделийн сангийн Тэргүүн захирал Петер Виттерауф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Штефан Дуппел, Ханнс-Зайделийн сангийн Олон улсын хамтын ажиллагааны институтын захирал Сузанне Лютер мөн тус сангийн зүүн хойд Aзийн хэлтсийн дарга Вилли Ланге болон Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа нар багтсан байна.

Germany Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Ханнс-Зайделийн сан болон түүний Монгол дахь төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа, эрх зүйн салбарт оруулсан хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэв.  Төлөөлөгчид маргааш буюу 6 дугаар сарын 30-ны өдөр  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгууллагдсаны 25 жилийн ойн хүрээнд төрийн ордонд зохион байгууллагдах “ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ: ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ” сэдэвт Олон улсын бага хуралд оролцоно.