2022-11-17

Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгов

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 102 дугаар зүйлийн 102.1, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг  Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14, 17 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  хянан хэлэлцлээ.

 Хуралдаанаас дээрх маргааны үндсэн агуулга нь хуулийг боловсронгуй болгох асуудалд хамаарч байна гэж үзэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргах үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн бөгөөд тухайн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 23 дугаар магадлалыг гаргасан байна.

Мөн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргасан этгээдийн холбогдох эрх, үүргийг нарийвчлан хуульчилж, уг хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байгааг Улсын Их Хуралд уламжлах нь зүйтэй гэж үзжээ.