• Өмгөөллийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гаргасан мэдээллийн дагуу Улсын Их Хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас магадлал гаргалаа

    Иргэн С.Дорждуламын мэдээлэл, гомдлын дагуу үүсгэсэн Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 82 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2022-11-30/ дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ.

  • Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийхээр товлоод байна.

    Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, 82.1.3, 82.1.4 дэх заалт, мөн зүйлийн 82.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэнэ.

  • Хуралдааныг дахин хойшлууллаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хийхээр товлосон хуралдааныг Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, хуульд заасан үндэслэлийн дагуу дахин хойшлууллаа.

  • Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгов

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 102 дугаар зүйлийн 102.1, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14, 17 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

  • Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 102 дугаар зүйлийн 102.1, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл, гомдол ирүүлжээ.

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

    Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийхээр товлоод байсан…

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх асуудлаар нэр бүхий иргэний гаргасан мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийхээр товложээ.