• About: admin

Posts by admin:

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

    2025-02-07

    Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн юм.

    Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийхээр товлолоо.

  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэлийг цахимаар унших боломжтой боллоо

    2025-01-31

    Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг магадлан шийдвэрлээд гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдийг тусгайлан эмхэтгэж, нийтийн хүртээл болгосоор ирсэн.

    Тэгвэл уг эмхэтгэлийг цахимаар унших боломжтой боллоо. Үндсэн хуулийн цэцийн албан ёсны https://constitutionalcourt.mn/ цахим сайтын “шийдвэрийн эмхэтгэл᠌” цэсэнд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл (2017-2019 он)”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл (2020-2023 он) ботиудыг тус тус бүрэн эхээр нь байршууллаа.

  • Сэтгүүлийн Зөвлөлийн ээлжит цахим уулзалтад оролцов

    2025-01-20

    Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн эрхлэн гаргадаг “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл” сэтгүүлийн редакцын Зөвлөлийн ээлжит цахим уулзалт өнөөдөр буюу 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.
    Тус сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүд сэтгүүлийн ээлжит дугаарын төслийн агуулга, сэдвийн талаар санал солилцов.
    Цахим уулзалтад Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн ахлах зөвлөх Д.Гантуяа нар оролцлоо.

  • Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй тооны гарын үсэг зуруулах тухай заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

    2025-01-15

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.”, 31.3 дахь хэсэгт “Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшүүлэгчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.”, 31.4 дэх хэсэгт “Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

  • Мэндчилгээ ирүүлжээ

    2025-01-14

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Богдан Свичковски Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ ирүүлсэн байна.
    Тэрээр, мэндчилгээндээ “Хоёр улсын Үндсэн хуулийн шүүх хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, нягт хамтран ажиллах нь чухал” гэдгийг онцлон дурдсан байна.

  • Цэцийн шагнал гардуулав

    Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Удирдлагын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, доктор Жамбалын Жаргал, “Онлайн Солюшн” ХХК-ийн захирал Доржравдангийн Соёл-Эрдэнэ нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд ахлагч Хажидсүрэнгийн Хуланг “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнав.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулав

    Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хуулиа дээдлэн залах” ёслолын арга хэмжээ өнөөдөр (2025-01-13) Цэцийн ордонд боллоо.

    Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, “Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхагласныг сахин биелүүлэх зорилгынхоо хүрээнд “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж уг арга хэмжээг албан ёсоор, ёслол төгөлдөр зохион байгуулсан юм.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулав

    2024-01-12

    Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад 3 удаа шинээр Үндсэн хуулиа баталсан түүхтэй.

    1980-аад оны сүүлчээс Монгол оронд өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал өрнөсөн. Үүнтэй уялдан 1990 онд Үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах ажил эхэлсэн. БНМАУ-ын Бага Хурлаар хэлэлцсэн Үндсэн хуулийн төслийг хүлээн авсан БНМАУ-ын Ардын Их Хурал 76 хоног хуралдаж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг оршил, 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталсан билээ.