
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэлийг цахимаар унших боломжтой боллоо
2025-01-31
Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг магадлан шийдвэрлээд гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүдийг тусгайлан эмхэтгэж, нийтийн хүртээл болгосоор ирсэн.
Тэгвэл уг эмхэтгэлийг цахимаар унших боломжтой боллоо. Үндсэн хуулийн цэцийн албан ёсны https://constitutionalcourt.mn/ цахим сайтын “шийдвэрийн эмхэтгэл᠌” цэсэнд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл (2017-2019 он)”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл (2020-2023 он) ботиудыг тус тус бүрэн эхээр нь байршууллаа.