2024-06-25

Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцэнэ

           Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталжээ.

Уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр нэр бүхий иргэд Цэцэд мэдээлэл ирүүлсэн байна.

Үүний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд маргааныг  хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 7 дугаар сарын 03-ны өдөр товлогдлоо.