2024-11-15

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

         Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл гаргасан. 

        Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд хийнэ.