Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан Үйл ажиллагааны нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцов

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болсон Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн  2024 оны үйл ажиллагааны нээлтийн ёслолын арга хэмжээнд цахимаар оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн орнуудын төлөөлөгчид цахимаар оролцсон байна.

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн байнгын ажиллагаатай Нарийн бичгийн дарга нарын газар  Бүгд Найрамдах Индонези Улсын Үндсэн хуулийн шүүхийн дэргэд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг билээ.