Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай Отгонтэнгэр Их сургуулийн Эрх зүйн ангийн 60 гаруй оюутан танилцав.
Уг арга хэмжээ нь Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг оюутан залууст тайлбарлан танилуулах, нээлттэй, ил тод байлгахад чиглэгдсэн юм.
Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн зүгээс оюутан залууст Үндсэн хуулийн цэцийн ордон, Үндсэн хуулийн цэцийн музейг танилцуулж эрдэм номын сурлагад нь амжилт хүсэн Монгол Улсын Үндсэн хуулийг дурсгав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч