Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулсан олон улсын онол-практикийн бага хурал боллоо.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулсан олон улсын онол-практикийн бага хурал боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2015 оны 8 дугаар сарын 28–29-ний өдрийн хооронд болсон Бүгд найрамдах Казахстан улсын Үндсэн хуулийн 20 жилийн ойд зориулсан Үндсэн хууль: нэгдмэл байдал, тогтвортой байдал, хөгжил сэдэвт олон улсын онол-практикийн бага хуралд оролцоод ирлээ.

Kazakstanii hurliin arga hemjeenii zurag
Энэ хурлаар ОХУ, Беларусь, Малайз, Армен, Болгар, Гүрж, Бенин, Турк, Арабын нэгдсэн Эмират, Киргиз зэрэг орны Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын төлөөлөгчид Үндсэн хуулийн хяналтын тулгамдсан асуудлаар санал солилцон хэлэлцлээ.

Энэхүү хурлын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа “Монгол Улсын Үндсэн хууль ба хүний эрх” сэдэвт илтгэл тавилаа.

hurald orolson humuus

Random Posts