Үндсэн Хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо.

ih suudal 2Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 7 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулахдаа Цэц дүгнэлтийн үндэслэл, үр дагаврыг тайлбарлаж, үндэслэлтэй холбоотой асуултад хариулна.”; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн асуултад хариулна.” гэсэн өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон заалтуудыг агуулгаар нь дахин сэргээсэн болохыг тогтоож дээрх заалтуудыг хүчингүй болгож эцэслэн шийдвэрллээ.

 

Үндсэн хуулийн цэцийн хэвлэл,

мэдээллийн төлөөлөгч

2016.03.23

Random Posts