ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн Оюуны  өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгон тогтоосон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  хянан хэлэлцлээ.

Дээрх тогтоолоор Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэн нь Улсын Их Хурлын төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг тогтоох талаарх бүрэн эрхэд хамаарч байгаагаас гадна Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, 02 дугаар дүгнэлтийг гаргалаа.

Random Posts