Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан ирэх даваа гарагт болно

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан хойшлогдлоо.

Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй учраас  хуралдаан хойшлогдсон  бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 11 цагаас хийхээр товлов гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

                                                                2019 оны 11 дүгээр сарын 29

Uncategorized