Мэргэшүүлэх багц сургалтын гэрчилгээ гардан авлаа

 Төрийн албаны тухай хуулиар Төрийн жинхэнэ албаны тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох албан хаагч “мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” тусгай шаардлагыг тогтоосон байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын 14 албан хаагч Удирдлагын академийн Төрийн албаны сургуулиас зохион байгуулсан эрхэлсэн, ахлах, дэс түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн бөгөөд гэрчилгээгээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 28 жилийн ойн өдөр гардаж авлаа.  

 Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар

Uncategorized