Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулав

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр товлосон билээ.

 

Коронавируст халдвар /Covid-19/-ын тархалттай холбогдуулан Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд маргагч талуудыг оролцуулах журмыг маргагч тал баримтлаагүй, улмаар эрсдэл бүхий нөхцөл байдал үүссэн тул холбогдох хуульд заасны дагуу урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх хуралдааныг хойшлуулсан бөгөөд товыг нь дараа жич зарлах болно.

Uncategorized