Онцлох тэмдэг

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ОНЦЛОХ ТЭМДЭГ

logo (1)

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн “Онцлох тэмдэг” нь дугуй хэлбэртэй, хөвөөгөөр нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц” хэмээн кирилл үсгээр эмжин бичсэн, дээд талд /магнайд/ нь эр, эм загас, гол хэсэгт нь хар, цагаан тавиуртай дэнс, хөвчлөн татсан нум сумыг хослон байрлуулсан байна.

Онцлох тэмдгийн дээд талд буй эр, эм хоёр загас нь эл байгууллага бол Үндсэн хуулиа нүд үл цавчин, сонор соргог манах төдийгүй арга билгийг шүтэн барилдуулж үйл ажиллагаагаа явуулна гэсэн санааг илэрхийлнэ. Уг тэмдгийн төв хэсэгт байрлуулсан хар цагаан тавиуртай тэгш хэмийн дэнс нь Үндсэн хуулийн аливаа маргааныг төрийн алтан буулга мэт цааз эрхэмжийг чанд баримтлан, үүдэн буй асуудлыг оюун ухаандаа ширгээн тунгааж хуудуугүй нягт магадлан шийдвэрлэх утгыг илтгэнэ. Харин хөвчлөн татсан нум сум нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр тусгалаа олсон онч мэргэн, хурц цэгц байхыг билэгдэнэ.

“Монгол Улсын Үндсэн хуулийн цэц” гэсэн бичиг, эр, эм хоёр загасны дүрслэл, тэдгээрийг байрлуулсан дугуй хүрээ нь мандан бадрах нарыг бэлэгдсэн алтан шаргал өнгөтэй; дэнс, хөвчлөн татсан нум сумыг байрлуулсан дотор дугуй дэвсгэр нь мөнх тэнгэрийг бэлэгдсэн хөх цэнхэр өнгөтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Онцлох тэмдгийг өнгө ялгаж болон өнгө ялгахгүйгээр үйлдэж, дүрсэлж болно.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь энгэрийн тэмдэг, үнэмлэх хэрэглэнэ.

тэмдэг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний энгэрийн тэмдэг

гишүүнийүнэмлэх

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний үнэмлэх

Үндсэн хуулийн цэцийн шагналууд (Хүндэт өргөмжлөл, хүндэт тэмдэг)

 

хүндэтөргөмжлөл

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өргөмжлөл

хүндэттэмдэг-220x300

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хүндэт тэмдэг