ЖУУЖААГИЙН ЭРДЭНЭБУЛГАН

1970 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.

Боловсрол:

1988 онд Дундговь аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль;

1994 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, бакалавр;

Хуульч.

 Эрдмийн зэрэг цол:

1995 онд Хууль зүйн ухааны магистр;

2012 онд МУИС-ийн эрдмийн зөвлөл, Хууль зүйн ухааны доктор;

2018 онд МУИС-ийн эрдмийн зөвлөл, Дэд профессор.

Ажилласан байдал:

1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга;

1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, сургалтын албаны эрхлэгч, эрдмийн зөвлөлийн гишүүн, ёс зүйн зөвлөх;

2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн;

2013-2021 онд Монголын хуульчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн;

2015-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга.

Шагнал:

2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль;

2011 онд Алтан гадас одон.


Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

—оОо—