“Үндсэн хуульт ёс” дээж бичгийг эрхлэн гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, “Хууль зүйн академи” хамтран  “Үндсэн хуульт ёс” дээж бичгийг эрхлэн гаргалаа.


Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийг хөгжүүлэхэд зориулсан энэхүү дээж бичигт 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоол, Ард нийтийн санал асуулгын тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль зэргийг бүрэн эхээр нь нийтэлж олны хүртээл болгосон байна.