Канад Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг, гишүүн Д.Сугар нар Канад Улсын Хууль зүйн яамны газрын захирал Серж Лорти, Шүүхийн Хэрэг Эрхлэх Холбооны Комиссын газрын захирал Олег Шэйков нарыг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр  хүлээн авч уулзлаа. Canada

Уулзалтаар Канад Улсын Хууль зүйн яам, Шүүхийн Хэрэг Эрхлэх Холбооны Комиссоос Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцтэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж санал солилцлоо.

Канад Улсын Хууль зүйн яамны газрын захирал Серж Лорти, Шүүхийн Хэрэг Эрхлэх Холбооны Комиссын газрын захирал Олег Шэйков нар уулзалтын дараа Үндсэн хуулийн цэцийн музей болон Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит номын санд зочлов.

Mонгол Улсын Үндсэн хуулийн хэвлэлийн төлөөлөгч

Random Posts