Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага, сургуулилт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллав

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага, сургуулилт хийж, бэлэн байдлыг хангах өдөр болгосон юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд улс орон даяар зарлан мэдээллийн дохиог дамжуулах үед өөрт ойр байгаа аюулгүйн цугларах талбайд цуглаж, дадлага сургуулилт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллав.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2024.01.17/ дунд суудлын хуралдаанаар нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр танилцуулга хийлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвөөс Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын нийт албан хаагч, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгын хүрээнд олон чиглэлээр дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг билээ. 2024.02.29-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн ахлах судлаач, доктор С.Сүхчулуун “Монгол Улсын хүрээлэн буй орчны процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага ба тулгамдаж буй асуудал–Монгол Улс, Япон Улс, Аархусын конвенцын харьцуулсан судалгаа–” сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.