2017 оны 6 дугаар сар 29-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч ноён Ким Чань-Жонь, туслах шүүгч Сонь Чань Сунь нарыг хүлээн авч уулзав.

2017 оны 6 дугаар сар 29-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга  Д.Одбаяр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч ноён Ким Чань-Жонь, туслах шүүгч Сонь Чань Сунь нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн дарга  Д.Одбаяр бидний урилгыг хүлээн авч Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Шүүгч Ким Чань-Жонь, Д.Одбаяр даргад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсонд баяр хүргэв.

Уулзалтын үеэр БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хооронд тогтсон олон жилийн найрсаг хамтын ажиллагаанд хоёр тал сэтгэл хангалуун байдагаа харилцан илэрхийлэв. Мөн БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-тай Үндсэн хуулийн цэц хамтран хэрэгжүүлэхээр болоод байгаа мэдээлэл технхлогийн төслийн талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Ким Чань-Жонь шүүгч Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Сөүл дэхь Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан Байнгын нарийн бичгийн дарга нарын газарт  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс төлөөлөгчөө ажилуулахыг урив.

Уулзалтад БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У Сун, цэцийн гишүүн Ш.Цогтоо, Н.Чинбат  болон бусад албаны хүмүүс байлцав.

Random Posts